Өнөө маргаашдаа төвийн нутгийн өмнөд,
говийн нутгийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орох тул даваа,
гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг малчид,
тээвэрчид, ард иргэдэд Ус цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон
анхааруулж байна.
10-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зүүн
зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 13-нд баруун болон төвийн нутгаар хур
тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10,11-нд говь талын
нутгаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-нд
нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч
бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж
голын саваар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19
градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө
6-11 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус,
өдөртөө 18-23 градус дулаан байна.