Л.Гансүхийг батлан даалтад гаргасангүй

1297

Л.Гансүхийг батлан даалтад гаргасангүйЗасгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрт зөвлөхөөр ажилласан Л.Гансүхийг тус хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэрэгт АТГ-аас шалгаж, өнгөрсөн мягмар гаригт Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад байгаа юм.

Л.Гансүхийг хууль бусаар цагдан хорьсон гэж өмгөөлөгчид нь үзэн батлан даалтад гаргах хүсэлтээ Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан байна. Гэвч шүүхээс өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй байна.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>