Тэр маш хүчирхэг булчинтай- "Путин чи бол сайхан эр шүү"
Бээжин, Москва хоёрын хоорондын харилцаа улам сайжирсаар байна хэмээн Германы Süddeutshe Zeitung-д бичжээ. Үүний тод жишээ нь, БНХАУ-ын дарга Си Зиньпин Ялалтын баярт оролцохоор Москвад зочлон, Путинтэй ихэд халуун дотно харьцаатай байхыг бид харсан билээ.
Үүнтэй зэрэгцэн, Интернетэд нэгэн бичлэг тавигдсан бөгөөд түүн дотор Хятадын иргэд Оросын талаар ярьж байгаа нь дүрслэгдсэн байна. Бичлэгийн баатруудын өгүүлж буйгаар, Орос бол гайхамшигтай орон, түүний газар нутаг Хятадынхаас том, Орост сайхан бүсгүйчүүд олон байдаг, гэвч хөрш орны хамгийн шилдэг нь Владимир Путин гэжээ.
"Тэр гайхалтай эр”, "Тэр маш хүчирхэг булчинтай” гэх мэтээр хятадууд оросын ерөнхийлөгчийн тухай ярьцгааж байна. Нэг эмэгтэй бүр илт бахадсан байдлаар: "Путин, чи бол сайхан эр шүү!” хэмээн хэлж ч байх шиг.
Хятадын хөлбөмбөг сонирхогчид 2018 онд Орост явагдах ДАШТ-ний
тасалбаруудыг тэдэнд аль болохоор олныг хүртээн, мөн визгүй болгож
өгөхийг Путинээс хүсч байгаа аж.
Германы сэтгүүлчийн үзэж буйгаар, ОХУ ба БНХАУ хоёрыг зөвхөн худалдааны
түншлэл төдийгүй, АНУ-д таагүй ханддаг байдал нь нэгтгэж байна гэжээ.
Энэхүү Бээжингийн "ухуулгын бичлэг” дээр нэгэн оюутан "Хэрэв Путин байгалийн хийн үнээ бууруулбал хятадууд түүнийг бүр ч илүүтэйгээр хайрлах болно” хэмээн өгүүлж байна.