Филиппинд салхи цагт 220 км хурдтай ширүүсч байна
Филиппиний цаг уурын хүрээлэнгийн цаг уурч Rene Paciente-ийн хэлснээр "Энэ жил тохиолдоогүй хамгийн аюултай хуй салхи болж байна. Үнэхээр аюултай" гэжээ. Cagayan болон Isabela мужаас одоогийн байдлаар 2500 гаруй хүн аюулгүй газар луу нүүсэн байна. Мужийн нутгийн иргэдийг хамгаалах төвийн дарга Norma Talosig "Гамшгийн төв болох Cagayan мужаас 1680 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна" гэж мэдээлжээ.