Хүүхдүүд галаас аврагдах гэж хичээсэн ч төмөр сараалжийг дийлсэнгүй
Харин 6 настай охин дүүгээ тэврээд орон доогуур орж дээрээс олон хөнжилөөр хучсан байжээ. Магадгүй ингэж хучвал амь гарна, дүүгээ хамгаална гэж бодсон ч байж магадгүй юм. Дүү нь эгчийгээ тас тэвэрсэн, амьсгал хураасан байхад нь олжээ. Тэд бүгд угаартаж нас барсан байна.
Гал ид дүрэлзэж байхад аав нь иржээ. Тэр галруу гүйхээр орж хүүхдүүдээ аврах гэж хичээсэн ч аврагчид хүчээр гаргажээ. Тэгэхгүй бол амь нас нь эрсдэх магадлалтай байсан гэнэ. Эцэг нь би цаашаа тавхан алхсан бол хоёр хүүхдийнхээ нуугдсан орыг олчих байлаа, намайг явуулчихгүй яасан юм хэмээн халаглан, гасалж сууна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын албаныхан хичнээн хичээсэн боловч техник хэрэгсэл муутайгаасаа болоод бараг гараараа шахуу галыг унтраажээ.
Хүүхдүүдийнхээ араас шаналан суугаа эцэг эх нарт гүн эмгэнэл илэрхийлье!