Технологийн горимд туршилт хийж байна Нийгэм 13-05-2015, 14:17 1175 Хуваалцах "Эрдэнэт” үйлдвэрийн технологийн горимд AP урвалжийг туршиж байна. Өнгөрсөн жилээс уг урвалжийг лабораторийн түвшинд туршсан бөгөөд одоо хэрэглэж буй AeroMX урвалжаас сайн үр дүн үзүүлсэн тул үйлдвэрт туршихаар болжээ. Лаборато-рийн болон хагас үйлдвэр-лэлийн туршилтын үр дүн-гээр Хятадын AP урвалж нь одоо хэрэглэж буй АНУ-ын AeroMX 51, 40 урвалжтай харьцуулахад зэсийн метал, молибден авалтаар илүү, үнийн хувьд 3,5 дахин хямд нь нотлогдож байна. Технологийн горимын туршилтанд Баяжуулах фабрикийн инженер техникийн ажилтнууд, Судалгааны төвийн судлаачид, Хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцож байгаа юм. Туршилтын ажлын үр дүнд зэс молибденд агуулагдах хорт бодисын хэмжээг тэнцвэржүүлэн бууруулна хэмээн холбогдох мэргэжлийн хүмүүс үзэж байна. Бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, зардал хэмнэх цогц бодлогын хэрэгжилтийн нэгээхэн хэсэг нь технологийн горимын энэхүү туршилт юм. 1175 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 12-05-2015, 12:49 Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг… 11-02-2015, 14:23 МОДОН МОРИН ЖИЛИЙН АЛДАРТНУУДЫН НЭГ МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД 13 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЧ РЕКОРД ТОГТООВ… 30-01-2015, 16:43 Дорнод аймгийн Дашбалбар сумын нэрэмжит бөхийн барилдаан болно… 15-12-2014, 16:56 Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарьт өөрчлөлт гарч 08-20 цаг болголоо… 11-12-2014, 13:19 Дугаарын хязгаарлалтын цагийн хувиарт өөрчлөлт оруулах эсэхээр хэлэлцэнэ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.