Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын ХОМ-ийг шалгаж эхэллээ

1155
 Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын ХОМ-ийг шалгаж эхэллээ
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нь өмнө нь "Чингис”, "Самурай” зэрэг бондын хөрөнгийн зарцуулалтыг завшуулсан, мөн байрны сарын түрээс өндөр, цалин нь хэт өндөр гэх мэт асуудлаар шалгагдаж байсан юм. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын ХОМ-ыг шалгаж эхэлсэн байна. Тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 15-нд ХОМ-ээ АТГ-т мэдүүлсэн. Улмаар түүний ХОМ-ийг үнэн зөв мэдүүлсэн, хөрөнгийн эх үүсвэр зэргийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Түүнчлэн Н.Мөнхбатаас гадна Үндсэн хуулийн цэцийн гишүүн, МУ-ын Ерөнхийлөгч асан П.Очирбатын ХОМ-ийг шалгаж эхэлсэн. Сүүлийн үед П.Очирбаттай холбоотой цалингийн асуудал оны анхаарлыг татаад байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>