Баавар хар тамхины хэргээр дахин ял сонсож болзошгүй

1408
Баавар хар тамхины хэргээр дахин ял сонсож болзошгүй 
Хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан гэх хэргээр шүүхээс ял сонссон ч мултарч чадсан "Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдож, шүүгдсэн. Түүнд холбогдох шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болсон ч энэ сарын 20-ныг хүртэл хойшлуулсан юм. Учир нь Бааварыг Д.Манлайжаргал болон М.Бадрал нараас тусад нь шүүхээр болжээ.

Бааварыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 230.1-т зааснаар буруутган шүүнэ. Тус зүйл ангиудад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Юутай ч 2013 онд хар тамхины хэргээр 3 сарын баривчлах ял сонссон Баавар хар тамхины хэргээр дахин ял сонсож болзошгүй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>