Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
-Бид III улиралд багтан эмнэлгээ нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Удаа дараа хойшилж буй шалтгаан юу вэ?
Манайд хандсан хүмүүс сэтгэлд нийцсэн үйлчилгээ авах гэж, эрүүл мэндийнхээ асуудлыг шийдүүлэх гэж л ирэх учраас бид чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой.
-Тус төв нь дүрс оношилгоо, лаборатори, үйл оношилгоо, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, зайн оношилгоо, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчлүүлэгчдийн сургалт зэрэг үндсэн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Эмнэлгийн байгууллага үйл ажиллагаагаа эхлэхийн тулд тоног төхөөрөмж нь гүйцэд нийлүүлэгдэн суурилагдсан, программ хангамж нь бүрэн хийгдсэн, хүний нөөцөө бүрдүүлсэн, тэднийг сургаж, бэлтгэсэн, эм, урвалж, эмнэлгийн хэрэгслүүдээ нөөцөлсөн байх ёстой. Энэ бүхэн бүрэн хангагдсаны дараа оношилгоо эмчил-гээний төв маань үүдээ нээх учиртай. Манайд хандсан хүмүүс сэтгэлд нийцсэн үйлчилгээ авах гэж, эрүүл мэндийнхээ асуудлыг шийдүүлэх гэж л ирэх учраас бид чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой.
-Боловсон хүчнээ хэрхэн бэлдэж байна?
Мөн өсч, дэвжих ирээдүйтэй залуу боловсон хүчнийг ч авч, мэргэжлийг нь дээшлүүлэн бэлтгэж авна.
-Ажлын байрны нээлттэй шалгаруулалт зарлагдсан. Шалгарсан хүмүүс байгаа. Тасаг, нэгжийг тэргүүлэх, өндөр ур чадвартай эмч, мэргэжилтнүүдийг Улаан-баатараас урьж ажиллуулахаар төлөвлөж байна. Зарим чиглэлээр Японы сайн дурын мэргэжилтнүүд ажиллана. Мөн өсч, дэвжих ирээдүйтэй залуу боловсон хүчнийг ч авч, мэргэжлийг нь дээшлүүлэн бэлтгэж авна. Японоос мэргэжилтнүүдийн баг ирж манайхныг ажлын байран дээр нь сургана. Түүнээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань Япон болон бусад оронд мэр-гэжил дээшлүүлнэ. Мөн АШУҮИС-тай хийсэн гэрээ-ний дагуу эмч, эмнэлгийн ажилтнуудаа мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна.
-Япон мэргэжилтнүүд хэзээ ирэх вэ?
-Үйл ажиллагааны үндсэн чиглэлээр ажиллах мэргэжилтнүүд эмнэлэг нээгдэхэд ирэх болов уу.
-Баярлалаа.
М.ОДГЭРЭЛ