Ц.Гончиг 4 настай охины хэргийн шүүх хуралд оролцох гэнэ

3295
Ц.Гончиг 4 настай охины хэргийн шүүх хуралд оролцох гэнэ
Ойр дотны хүмүүсээ харгис хэрцгий нэгний гарт алдсан байхад хуулийн байгууллага зохих ялыг нь өгөлгүй хэрэгтнийг ял завшуулсан тохиолдол цөөнгүй бий. Шүүх байгууллагын шийдвэрт гомдолтой явдаг хоирогчдын нэг нь Ц.Гончиг гуай юм. Тэрбээр хэдэн жилийн өмнө Ө.Хэрлэнчимэг гэгчийн гарт онц хэрцгийгээр амиа алдсан юм.
 
Тэгвэл Ц.Гончиг гуай дөрвөн настай охины үхэлд буруутгагдаад байгаа Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хуралд оролцох юм байна. Учир нь түүний охиныг хөнөөсөн Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн нь хуулийн томоохон албан тушаалтнууд байсан. Тэгвэл дөрвөн настай охиноо хөнөөх боломжийг олгосон гэгдэж байгаа Т.Цогтын ар гэрийнхэн ч мөн л хуулийн байгууллагынхан гэдэг мэдээлэл гарсан. Тиймээс ижилхэн зовлонтой хүмүүсийнхээ сэтгэлийг засаж, хяналт тавихаар Ц.Гончиг шүүх хуралд оролцохоор болсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>