Нийслэлийн найман дүүрэг болон 14 аймагт улаанбурхан өвчнөөр өвчлөх 
тохиолдол ихсэж байгаатай холбогдуулан энэ сарын 15-25-ны хооронд улсын 
хэмжээнд зургаан сартайгаас таван насны бүх хүүхдүүдийг нэмэлт 
дархлаажуулалтын аянд хамруулж байгаа. Энэ ажлын хүрээнд өрхийн 
эмнэлэгүүд өнөөдөр улаанбурханы вакцин хийж ажиллахаар болжээ.
    
    
 
 


