И.Нарантуяа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээр шоудахаас өөр зүйл хийж чадаагүйдээ уучлал гуйгаад ажлаа өг

1872
И.Нарантуяа нь 2012 онд Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын албан тушаалыг авахдаа "Нийгэмд хүүхдийн вант улс байгуулна" "Монголд Диснейлэнд бий болгоно" "Монголын үрс маш олон болтугай" гэхчилэн хөөрцөглөн ярилцлага өгч байлаа. Харамсалтай нь И.Нарантуяа ХТҮГ-ыг удирдсанаас хойш хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн зураг цахимаар тэнэх нь ихэсч, хурдан морины туурайнд хүүхдийн эрх гишгэгдэв.
 
 
Өнгөрсөн жил хэд хэдэн хүүхдүүд төрсөн болон хойд эцгийнхээ харгис хүчирхийллийн золиос болон  бие махбодь болоод сэтгэл санаагаараа хохирсон  хэрэг гарсан. Мөн сар шинийн баяраар 4 настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ харгис хүчирхийллийн золиос болон амиа алдав. Гэвч  хэрэг гарсны дараа тэгж ч ажиллалаа ингэж ч ажиллалаа хэмээн Хүүхдийн төлөө үндэсний  газрын дарга И.Нарантуяа хэвлэл болгонд ярилцлага өгсөн. Ингэхдээ  шүүх, цагдаагийн өмнөөс нотолгоогүй мэдээллийг хийсэн. Тодруулбал, төрсөн эцэг нь охиноо хүчинддэг байсан гэж шүүх эмнэлгийн гаргаагүй мэдээллийг өөрөө харсан юм шиг зохиож ярьсан. Харин дараа нь даргынхаа энэ хариуцлагагүй үйлдлийг ажилчид нь манай даргын алдаа хэмээн тайлбарлаж суусан.
 
"Хүүхдийн төлөө үндэсний газар” гэх энэ байгууллага хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллах ёстой баймаар. Гэтэл И.Нарантуяа дарга манайх мэдээллийн дагуу ажилладаг гэх зүйлийг мөн ярьж байсан удаатай. Түүний энэ ярианаас  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэггүй зөвхөн хүчирхийлэлд өртсөн тухай дуулсан үедээ ажиллаж эхэлдэг гэж ойлгож болохоор байгаа юм. Бүхэл бүтэн улсын хэмжээний энэ том байгууллагын дарга хүн ийм зүйл яриад сууж болно гэж үү.

Өнөөдөр нийгэмд олонд мэдэгдсэн нь дээрх хэргүүд болохоос  биш өөр хэдэн мянган хүүхэд хаалганы цаана төрсөн болоод тэлсэн эцэг эхийнхээ харгис хүчирхийллийн золиос болон сууж байгааг бид мэдэхгүй.
 
Уг нь энэ байгууллага  үйл ажиллагаагаа жаахан идэвхжүүлээд хороо, хэсэг бүрт төлөөлөгчөө ажиллуулан судалгаа хийн хүчирхийлэлд өртөх магадлалтай хүүхдүүдийг бүртгээд эргэж тойроод байж болмоор. Ийм эрсдэл дунд амьдарч байгаа хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ ярилцаж  бодол санааг нь сонсож, хүүхдүүдийг аюулгүй байлгах боломж бололцоо бүрийг эрэлхийлж байх ёстой баймаар. Гэтэл энэ байгууллагын үйл ажиллагаа нэг л болж өгөхгүй байгааг эцэг эхчүүд шүүмжилж байна.
 И.Нарантуяа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээр шоудахаас өөр зүйл хийж чадаагүйдээ уучлал гуйгаад ажлаа өг
Энэ байгууллага хүүхдийн төлөө гэх сэтгэлгүйг   унаач хүүхдүүдийн асуудлаас харж болно. НҮБ  унаач хүүхдүүдийг тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж байна гэж дүгнэдэг. Жил бүр өдий  төдий олон тооны хүүхдүүд мориноос унан  хүнд хөнгөн бэртэл авдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд өвөл, хаврын уралдааныг бүр мөсөн болиулж хүүхдийг учирч болох эрсдэлээс сэргийлэхийг иргэд шаардаж байгаа. Гэтэл Хүүхдийн төлөө үндэсний газар энэ асуудлын хажуугаар нүдэн балай чихэн дүлий суусаар байна. Хүний урманд тэд өвлийн уралдааныг болиулах талаар ганц үг ган гэж дуугарсангүй. Гэтэл энэ жил цагаан сарын дараа  хаа сайгүй уралдаанууд болж  хэд хэдэн хүүхдүүд бэртэж гэмтсэн хэрэг гарлаа.  Хүүхдүүд ийнхүү хохирсоор байх ёстой юу И.Нарантуяа дарга аа?

Угтаа бол хүчирхийллээр дүүрэн нийгэмд хүүхдийг хамгаалах чанга бодлоготой улсын байгууллага зайлшгүй шаардлагатай. Гэхдээ И.Нарантуяа дарга шиг хүчирхийлэлд хүүхэд өртөхөөс хамгаалах биш хүүхдийг хүчирхийлэлд өртсөнийх нь дараа худал сэнсаац тарих байгууллага хэрэггүй. Ийм дээрээ тулбал даргатай нь хамт уг байгууллагыг "Батаарын" яамны араас илгээх л ажил үлдэж байна. И.Нарантуяа даргаа та хурдан морины хүүхдийн эрхийг хамгаалж, "Нэн тэргүүнд" хүүхэд гэж удтал ярьсан. Ярьсан бүхэн чинь биелээгүй. Одоо танд ярих юм юу ч үлдээгүй. Хүчирхийлэлтэй худал ярьж шоу хийх биш хууль эрх зүйн орчинг өөрчилж, хороо хорин, сумдын доторх статустай нягт ажиллаж байж тэмцдэг юм.

 

  Тэгвэл Дархан-Уул аймагт мөн л бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөөд байна. Хоёрхон настай хүүхдээ хүйтэн орцонд хөөж гаргаад "хүүхдээ яах нь миний эрх" гээд хэнийг ч орйтуулдаггүй эхийн үйлдлийг сумын цагдаа нар ч зогсоож чадаагүй байгаа юм. Энэ нь Хүүхдийн төлөө үндэсний газар болон цагдаагийн байгууллага хүчирхийлэлд өрсөн хүүхэд 3-ын хооронд ямар ч харилцаа байхгүй байгааг тод гэгч нь харуулсан хэрэг боллоо. Тиймээс аргаа барсан хөрш айлын иргэн "Хоёр настай хүүхдийг ээж нь зодоод орцонд хөөгөөд гаргачихлаа. Хүүхдийн эрх хамгаалдаг байгууллага байна уу" гээд хөөрхий охины орцонд нүцгэн зогсож байгаа зургийг фейсбүүк хуудаснаа оруулснаар хүүхдийн хүчирхийллийн нэг хэрэг нийтэд ил болов.  

 

Монгол Улсын Засгийн газрын хэргэжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар хэмээх сайхан нэртэй 1,7 тэрбум төгрөгийн хахсан төсөвтэй цэвэрхэн байр оффистой, ганган хээнцэр ардчилсан даргатай нэгэн газар байдаг юм.

 

Өнөөдөр Монгол Улсын хүүхдүүд хүчирхийлэлд өртөн олон нийтийн цахим ертөнцөөр хүн бүрт хүрч УИХ-ын эмэгтэй гишүүд хүртэл уйлан хайлан үгээ хэлж эмгэнэл илэрхийлэн сууж байхад ганцхан хүн л таг чиг суусаар.

 

 

Магадгүй гадаад дотоодод галуу шувууны мах идэж яваа ч юм билүү юутай ч таг чиг суусаар л байна. Өнөөдөр Монгол хүн бүрийг зүрх сэтгэлийг урсан энэ асуудалд Засгийн газар түүний тэргүүн Ч.Сайханбилэг онцгой анхаарч хариуцсан даргад нь хариуцлага тооцох цаг нэгэнт иржээ.

 

 

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа огцор!

 

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа огцор!

 

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа огцор!

 

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа огцор!

 

 

 

И.Нарантуяа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээр шоудахаас өөр зүйл хийж чадаагүйдээ уучлал гуйгаад ажлаа өг

 

И.Нарантуяа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээр шоудахаас өөр зүйл хийж чадаагүйдээ уучлал гуйгаад ажлаа өг

 

И.Нарантуяа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээр шоудахаас өөр зүйл хийж чадаагүйдээ уучлал гуйгаад ажлаа өг

 

 ENE.MN

С.Мөнх

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>