Тагнуулынхны хийсэн судалгаагаар монголчуудын 83 хувь нь Хятадуудыг маш аюултай гэж үзжээ
Манай тагнуулууд
хааяа ч болов улс орны аюулгүй байдлын талаар ард иргэдийнхээ санаа оноог
сонсдог бололтой. Зүв зүгээр л суугаад байдаг юм байх гэж бодсон чинь үгүй
юмсанжээ. Саяхан үндэсний тагнуулын академийн тагнуул судлалын төвөөс "Үндэсний
аюулгүй байдал ба гадаад бодлого” сэдвээр 21 аймгийн нийт 1180 иргэний дунд
судалгаа явуулсан юм байна. Уг судалгааны дүнг тэр дор нь Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлд хүргүүлсэн ажээ. Дүнгээс харахад судалгаанд оролцогсдын 81 хувь
нь том гүрнүүдийн нөлөө болон нэг улсаас хараат байдалд орох нь Монгол улсын
үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох гадаад хүчин зүйл гэж үзсэн бол
13 хувь нь даяарших үйл явц аюул дагуулж мэднэ хэмээн болгоомжилж байгаагаа
илэрхийлжээ.