|
Видео

Шинэ мэдээ

Г.Дэнзэн эргэн ирлээ

ЗГХЭГ-ын дэд дарга байсан Г.Дэнзэн өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. Түүнийг  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа эхнэрийнхээ "Говь Повер” компанийг Хятад улс руу нүүрс гаргах 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан гэх асуудал үүссэн юм. Улмаар  "Говь Повер” компанид  олгосон  тендерийг цуцалж , дараа нь компанийн зүгээс шүүхэд хандсан. Тэгсэн  "Эрдэнэс Тавантолгой”-гоос  4.8 тэрбумыг авах эрхтэй гэдгийг нь хуулийнхан тогтоогоод өгчихсөн. Нөгөө мөнгөө өгөөд тавиад туучихсан компанийн зүгээс нь ч тийм тайлбарыг хийж ирсэн.  Тодотгоход, "Эрдэнэс Тавантолгой” ХK-иас "Говь повер”  компани 17 тэрбумын тендер авч нүүрс гаргахаар болсны ард Н.Алтанхуягийн эгчийн охин Чулуунбаатарын Уянга гэгч байсан. Харин Ч.Уянгын нөхөр нь Г.Дэнзэн байсан. Тэгээд л асуудал үүсч байсан билээ. гоор гадагшаа зугтлаа гэж хардах хүн олон байв. Харин өөрөө гадаадад гарсан хойноо энэ талаар тайлбар хийхдээ "Миний бие ХБНГУ-д суралцаж байгаа болохоос биш зугтсандаа хил даваагүй" гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Г.Дэнзэн өөртэйгөө холбоотой асуудалд хэрхэн байр сууриа илэрхийлэхийг нь олон нийт хүлээх үлдлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.