Жохар Царнаевт үхлийн тариа тарьна

800
Бостоны марафон гүйлтийн үеэр бөмбөг дэлбэлсэн хэрэгт буруутгагдсан Жохар Царнаевт оноох ялын тогтоолыг АНУ-ын Холбооны шүүх уншиж танилцууллаа. Шүүхийн шийдвэрээр Жохарт ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосон байна. Жохар Царнаевыг өмгөөлж байгаа тал түүнийг гэмт хэрэг үйлдэх үедээ бүрэн төлөвшөөгүй байсан, ах Тамерлан Царнаевынхаа ятгалга нөлөөнд автсан байсан гэж үзэж байгаа юм. Жохар Царнаевыг хуулийн дагуу тарилга хийж цаазаар авахаар болсон байна.
 
12 шүүгч бүгд санал нэгтэйгээр Жохар Царнаевт цаазын ял оноохыг хүлээн зөвшөөрсөн байна. Гэмт хэрэгтнийг цагаатгах, өршөөл үзүүлэх, батлан даалтанд суллах боломжгүй гэдгийг нэмж мэдэгджээ. 2013 оны Бостоны марафоны гүйлтийн үеэр ах дүү Царнаев удаа дараа бөмбөг дэлбэлсний улмаас 3 хүн амь насаа алдаж 260 гаруй хүн бэртгэж гэмтсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>