"Хөсөгтөн” хамтлагийн хуурч Х.Уламбаяр өнөөдөр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан боллоо. Тэрбээр "Хөсөгтөн” хамтлагтай 2009 оноос хойш хамтарч ажилласан бөгөөд хамгийн залуу уран бүтээлч нь юм байна. Х.Уламбаяр СТА болсныхоо "Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр ийм залуудаа шагнуулсандаа маш их баяртай байна. Манай хамтлаг Азийн олон гайхалтай, авьяаслаг уран бүтээлчиддээ өрсөлдсөн. Залуу уран бүтээлчийн хувьд маш олон зүйлийг сурч мэдэж авлаа” гэсэн юм.