Унгарт нацистууд цыган иргэдийг хядсаны 70 жилийн ойг дурсан хөшөө босгов
Унгарын ерөнхийлөгч Адер Янош мөн өдөр Будапештэд цыган хүмүүст зориулсан дурсгалын хөшөөг нээж үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, тухайн үед Унгарын олон албаны хүн, цэрэг цагдаа нар цыганчуудыг хөөн зайлуулах харгис хэрэгт оролцсон юм. Герман Унгарыг эзэлсний дараа бий болсон энэ ичгүүрт явдалд унгарчууд зөв хандах хэрэгтэй гэжээ.