Улаанбурхны тархалтын мэдээ

1075

Улаанбурхны тархалтын мэдээНийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлт буурахгүй байна. НЭМГ-ын дарга Ш.Энхбатын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Халдвар судлалын Үндэсний төвд 750 хүн эмчүүлж буй юм байна. Өвчний тархалт 6 дүүргийн хамарч, оюутнуудын дунд их байгаа аж. Одоогоор 506 оюутан улаанбурханаар өвдсөн нь тогтоогдон эмчлүүлж буй юм байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран 05 дугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд нэмэлт вакцинжуулалтыг 05 сартайгаас 6 нас хүртэлх бүх хүүхдэд хийж эхэлжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 170 мянган хүүхдийг вакцинжуулалтад хамруулах юм байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 41331 хүүхэд хамрагдаад байгаа бөгөөд дархлаажуулалтын явц Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт идэвхтэй хамрагдаж байгаа аж. Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын байнгын 131, түр 236, явуулын 106 цэг ажиллаж буй бөгөөд эхний 3 өдрийн байдлаар вакцинжуулалт 25 хувьтай байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>