Ч.Сайханбилэг: Оюу толгойгоор зогсохгүй ТТ төслөө хөдөлгөх шийдвэрийг ойрын үед гаргана

1111

Ч.Сайханбилэг: Оюу толгойгоор зогсохгүй ТТ төслөө хөдөлгөх шийдвэрийг ойрын үед гарганаЕрөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй ажлын айлчлалын үеэр Дубай хотноо хэлэлцээ хийж байсан Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Оюу толгой,” "Төркиз Хилл Резорсиз,” "Рио Тинто,” "Оюу толгой” ХХК-ууд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөний хэлэлцээ дуусч, талууд гарын үсэг зурсан.

Хоёр тал маргаантай байсан татварын асуудлаа шийдэж, Оюу толгой компаниас улсын төсөвт 30 сая ам.долларын татвараа нэмж төлөх, цаашлаад ажлын байр нэмэгдүүлэх, зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, гадаадын шинэ хөрөнгө оруулагчид орж ирэхэд түлхэц болно гэж төслийн удирдагчид тайлбарлаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр"Хэдхэн хоногийн өмнө манай улсад Энэтхэг улсын Ерөнхий сайд айлчилж, олон салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийж, хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Сайн мэдээний аян үргэлжилж байна.

Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй айлчлалын анхны өдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Оюу толгойгоор зогсохгүй Таван толгойн төслөө хөдөлгөх шийдвэрийг ойрын үед гаргана гэж төлөвлөж байна. Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд манай Засгийн газар цаашид тууштай ажиллах болно” гэж хэллээ.

Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт Монголын уул уурхайн салбарт шинэ стандарт, шинэ технологийг нэвтрүүлж, Монгол Улс байгуулсан гэрээгээ дагаж мөрдөн, хуулийн дагуу ажиллаж чаддагийг олон улсад харууллаа гэж "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан онцолж байна. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>