Авлигыг фото зурганд буулгах олон улсын уралдаан

1053
Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2015 оны 6 сарын 12

capturing-corruption-photo-competition-2015

Transparency International Авилгыг Фото Зурганд Буулга олон улсын уралдаан зарлаж байна. Авилгын хэмжээлшгүй их сөрөг үр дагаврыг фото зурганд буулгаж олон нийтэд мэдээлэл түгээн өөрчлөлтийг бий болгоорой. Уралдааны сэдэв: чиний эргэн тойронд авилга ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг харуулах.

Үүнийг оролцогчид фото зургаар харуулна. Энэхүү тэмцээнийг Thomson Reuters Сан болон Олон Улсын Авилгын Эсрэг Kонференц хамтран зохион байгуулж байна.

Насны ангилал

  • 18-30
  • 31 ба түүнээс дээш

Шагнал

Насны ангилал тус бүрт ялагчдыг тодруулна:

  • 1-р байр: 2015 оны 9 сарын 2-4-ны хооронд болох Олон Улсын Авилгын Эсрэг 16 дахь хуралд оролцохоор Малайз руу аялах эрх, Thomson Reuters Сангийн Фото Сэтгүүлчийн сургалтанд оролцох эрх
  • 2-р байр – €500
  • 3-р байр – €250
  • Ялагчид болон бүх насны ангилалд эхний 7 байр эзэлсэн бүтээл Transparency International болон Thomson Reuters Сангийн вебсайт дээр тавигдах болно.

Шалгуур

  • 2015 оны 7 сарын 25-ны байдлаар 18 нас хүрсэн мэргэжлийн болон сонирхогч зурагчид хэн ч байж болно.
  • Transparency International-ын ажилчид,  Thomson Reuters болон Thomson Reuters Сангийн ажилчид байж болохгүй.

Хэрхэн оролцох вэ?

  • Тэмцээний вебсайтын TAKE PART дээр дарна
  • Оролцогч тус бүр хамгийн ихдээ 3 зураг илгээж болно (JPEG/GIF/TIFF). Гар утсаар авсан зураг байж болно.
  • Нэг зурган файлын дээд хэмжээ 10MB.
  • Зургийн доод хэмжээ: resolution of 300 DPI.
  • Уралдаанд илгээх зураг өмнө нь аль нэг газар нийтлэгдээгүй байх ёстой.
  • Уралдаанд зураг илгээснээр тэрхүү зураг өөрийн эзэмшлийн бүтээл болохыг батлаж байна гэсэн үг.
  • Хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлах явдлыг харуулсан, порнограф агуулгатай зураг шууд тэмцээнээс хасагдана.
  • Зургийн тайлбар хамгийн уртдаа 600 тэмдэгт байна. Зургийн агуулгыг шүүгчдэд ойлгуулахад нэн чухал учир тайлбараа сайн бичих хэрэгтэй. Тайлбарыг зөвхөн Англи, Франц, Герман, эсвэл Испани хэл дээр бичнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

http://www.transparency.org/getinvolved/competitions

competitions@transparency.org

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>