Энхтайваны гүүрний доод хэсэгт зам тээврийн ноцтой осол гарчээ

467

Өчигдөр оройны 20:30 цаг 30 минутын орчимд 20 90 УНС улсын дугаартай, чиргүүл бүхий ачааны автомашин өндрийн хязгаарыг давуулан ачаа ачсаны улмаас хязгаарлалтын шонг мөргөн осолдсон гэх мэдээллийг өгч байгаа ч үйл явдлыг харсан иргэд замын хөдөлгөөнд оролцсон автомашин замын хажуу руу шахсаны улмаас унасан байна.

Тус машинд жолоочоос өөр хүнгүй сууж яваагүй бөгөөд бага зэргийн бэртэл авсан гэнэ. Машин чиргүүлдээ хүнсний бүтээгдэхүүн ачиж явсан гэх мэдээллийг эх сурвалж хэлэв.

Уг ослын гарсан газар замын цагдаагийн алба хаагчид, онцгой байдлын ажилчид шуурхай ажилласан юм. Осол гаргасан жолооч 2015 онд нийт таван удаа зөрчил гаргасан бөгөөд торгуулиа төлөөгүй байжээ.

Энхтайваны гүүрний доод хэсэгт зам тээврийн ноцтой осол гарчээ
Энхтайваны гүүрний доод хэсэгт зам тээврийн ноцтой осол гарчээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.