Бааварын шүүх хурал хойшиллоо

779

өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хип хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр нарын хэргийг  хянан хэлэлцэх байсан ч  шүүх хурал прокурорын хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

 

Учир нь "Дүүргийн I прокурорын газрын нийт прокурорууд сургалтад хамрагдаж байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй” гэх албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна. Баавар буюу Ш.Батбаярыг төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгт харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан хэрэгт буруутгаад байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>