Ерөнхий сайдыг Оюу толгойн далд уурхайн гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулж Г.Уянга нарын гишүүд огцруулах санал өргөн барих гэж байгаа тухайгаа мэдэгдлээ.
Ингэхдээ УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн тэргүүтэй 19 гишүүний гарын үсгийг цуглуулаад байгаа аж. УИХ-ын гишүүн Г.Уянга өмнө нь чуулганы хуралдаан дээр Оюутолгойг ард түмэнд ашиггүйгээр явуулбал Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавихаа мэдэгдэж байсан юм. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг судалж байгаа гэдгээ мэдэгдсэн билээ.