Түүхээ мартсан төрийн түшээдийн ӨРШӨӨЛГҮЙ СЭТГЭЛ

613

Түүхээ мартсан төрийн түшээдийн ӨРШӨӨЛГҮЙ СЭТГЭЛТүр намдаад байсан улстөрийн шоу тоглолтууд өчигдрөөс эргэн сэргэлээ. Засгийн газраа унагахаар эрхэн гишүүд гар хөлийнхөө үсгийг зурж цуглуулж эхэлсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байгаа. 

 

Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ-нд гарын үсэг зурснаас үүдэлтэйгээр Улстөрчдийн бухимдлыг төрүүлээд авсан гэж болно. "Миний зөв, чиний буруу" гэж хөнжилөн дотроо хөлөө жийлжсээр байгаа Монголын төрийг гадныхан хараад юу гэж ойлдгодог бол гэсэн асуулт өөрийн эрхгүй толгойд харваад байна. Ерөнхийлөөд ойлгоход Ерөнхий сайдын энэхүү үйлдлийг буруушаасан түшээдийн хөдөлгөөн эхэлсэн.

 

Өнгөрсөн 1996-2000 оны хооронд засгийн эрхийг авсан АН-ын он жилүүдийг дахин санагалзуулах шиг. АН-ыг гаргаж Монголын эдийн засаг болоод нийгмийг эрүүл болгоно хэмээн сэтгэж байсан ард түмнийхээ итгэл сэтгэлийг нэг мөсөн шороотой хутгасан үйлдлүүд давтагдсаар л байх уу. 

 

Гэтэл өнөөдөр Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эх орондоо ирж байгаа бөгөөд харин түүнийг ирэхтэй зэрэгцэн огцруулах гарын үсэг цуглуулах ажил идэвхжиж байна. Энэхүү хөдөлгөөнийг тэргүүлсэн УИХ-ын гишүүн Г.Уянга болон түүний нөхөд БУСДЫН ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ ХАРААР БУДАХ гэсэн хувь хүний өршөөлгүй сэтгэлээр харлуулсаар...

 

"Эвлэрвэл бүтээдэг, эвдэрвэл мөхдөг" гэсэн эртний өвөгдийн сургаалийг санаж нэгнийхээ хийсэн зүйлийг дэмжихгүй ч, чимээгүй өнгөрөөж бас амаа хаана татах вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэйгээ ойлгох болоогүй юм болов уу. ЭРХЭМ ТҮШЭЭД ЭЭ!!!


Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>