Даравч далдай нь, Булавч бултай нь гэх үгийн “эзэд”
Манай улсын эдийн засаг элгээрээ мөлхөж, ард түмний амьдрал хүндхэн байдалд ороод буй гэдгийг хэн ч хэлэх биз ээ. Тэгвэл дээгүүр суудалтай гэж өөрсдийгөө дөвийлөгчид иргэдээс санал авч төрд сууснаа мэддэггүй бололтой. Эрх мэдэл, алба тушаалаараа далайлгаж элдэв хэрэг явдалтай орооцолдсноо нууна дарагдуулахыг оролдох нь даанч өрөвдөлтэй. Даравч далдай нь, Булавч бултай нь гэх сайхан ардын үг бий. Үүний тод жишээ болсон улс төрчдийн хутгалдсан хэрэг нийгэмд дуулиан тариад байна.