"Баяртай гэж хэлэх цаг боллоо" Видео мэдээ 21-05-2015, 15:23 701 Хуваалцах Хосгүй хайрын элч болсон зүрх минь халуухнаараа байлаа Хундага тулган уусан дарс минь дуусаагүй байлаа Хөөрхий чиний минь инээмсэглэл мартагдаагүй байлаа Хайрын эзэн чамдаа хайртай хэвээрээ байлаа * * * Бүх зүйлс надаас алслан холдсон ч гэсэн Бүлээн зүрхэндээ чамайгаа тээсээр Битгий намайгаа орхиж яваач Баяртай гэж битгий хэлээч * * * Дурлалын бурхан эргэн харахад Дурсамж хөглөн ахин учиръя Чамд дурласан зүрхээ би уучилъя Чамайг мартдаггүй бодлоо би аргадъя * * * Намайг уяраасан чамайгаа би хүлээе Нууцхан гэгэлзэх зүүдээ би маная Өөрийн мэдэлгүй чамайг хайрласаан би Өр зүрхэндээ нандигнан хайрласан * * * Будран орох цас чамайг санагдуулж Шиврэн орох бороо чамайг мэдрүүлнэ Жинхэнэ хайраараа чамайг сонгосон Жигүүрээ дэлгэн нисэх л үлдсэн * * * Битгий намайгаа орхиж яваач Баяртай гэж битгий хэлээч Баяртай гэж битгий хэлээч * * * Санасан сэтгэлийг минь салхи сонсоод Хайртай чамруу минь үлээж орхиосой Хэзээ ч хамаагүй тэврээд авмаар Хайрын эзэн чи минь наддаа ирээч * * * Гэнэт ирсэн дурлалын шаналал Гуниг сэдрээн намайг шархлуулна Ганцаардлыг минь хэн тайлах вэ? Нулимсыг минь хэн арчих вэ? * * * Ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй ч Ганцхан чамайг л би хайрлана даа * * * Битгий намайгаа орхиж яваач Баяртай гэж битгий хэлээч Баяртай гэж битгий хэлээч * * * Хосгүй хайрын элч болсон зүрх минь халуухнаараа байлаа Хундага тулган уусан дарс минь дуусаагүй байлаа Хөөрхий чиний минь инээмсэглэл мартагдаагүй байлаа Хайрын эзэн чамдаа хайртай хэвээрээ байлаа * * * Бүх зүйлс надаас алслан холдсон ч гэсэн Бүлээн зүрхэндээ чамайгаа тээсээр Битгий намайгаа орхиж яваач Баяртай гэж битгий хэлээч..... 701 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 5-05-2015, 12:58 Б.Жаргалсайхан: Муу гөлөг минь ална шүү би чамайг......… 4-01-2015, 17:22 Яруу найрагч Дагвадоржийн Цогт ЧИНИЙ ИНЭЭМСЭГЛЭЛ… 21-10-2014, 09:47 Найзууддаа… 2-10-2014, 09:59 Охин минь...… 1-10-2014, 16:12 Ц.Шаравжамц “сайн найз”-аасаа хагацжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.