"Улаанбаатар палас"-ын тааз нурснаас болж 20 гаруй насны Г гэдэг залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэрэг явдал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд болсон байна. Талийгаач залуу дуучин A Cool буюу Б.Анхбаярын бие даасан тоглолтын тайзны чимэглэлийг гүйцэтгэж байхад нь "Улаанбаатар палас"-ын тааз нурж ийн харамсалтайгаар амиа алджээ. Уг хэргийг өдгөө Баянгол дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
24tsag.mn