Хятад ажилчдыг хууль бусаар оруулж ирж ажлаа хийлгээд албадан гаргуулдаг “бохир арга” цэцэглэсэн үү?
Улмаар эдгээр иргэдийг цугларсан дариуд манай иргэний хөдөлгөөнийхэн хийгээд цагдаа нар очиж Хятадын элчин сайдын яаманд хүргэсэн гэх мэдээлэл бий. Гэвч тэднийг шалгаж албадан гаргах ёстой иргэн байвал зохих хариуцлагыг оноодог газар нь Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар. Тиймээс Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас тэдгээр ажилчидтай уулзаж зарим шаардлагатай бичиг баримтуудыг нь шалгаж эхлээд байгаа аж.