14 мянган үнэмлэх хэвлэгдэхээр хүлээгдэж байна
Одоогийн байдлаар хэвлэх үйл явц хэвийн ажиллагаанд орж чадаагүй байгаа аж. Замын цагдаагийн газрын лицензийн төв дээр нийт 14 мянга орчим жолооны үнэмлэх хэвлэгдэхээр хүлээгдэж байна. Тиймээс ирэх долоо хоногоос түр үнэмлэх гаргахаар төлөвлөөд байгаа аж.