Хэт халснаас 150 гаруй хүн амиа алджээ

888

Хэт халснаас 150 гаруй хүн амиа алджээЭнэтхэгийн өмнөд нутгийн Андра-Прадеш болон Теленгана мужид сүүлийн гурав хоногт хэт халсны улмаас 150 гаруй хүн амиа алджээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагын ажилтаны хэлснээр, хэт халсны улмаас энэ долоо хоногийн пүрэв гарагаас хойш Андра-Прадешт 80, Теленганад 70 гаруй хүн амиа алдсан байна.

Эдгээр амиа алдсан хүмүүсийн олонх нь орон гэргүй хүмүүс байсан байна. Зуны эд халууны цагт гадагшаа гарахгүй байхыг тус хоёр мужийн удирдлагууд хүмүүст уриалжээ. Ойрын өдрүүдэд тус улсад хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулж байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>