Шарын голын РС тоглоомын газар дэлбэрэлт болжээ

385
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-р байрны 2-р орцны 1 давхарт дэлбэрэлт боллоо гэсэн дуудлагыг өчигдөр орой 19:25 цагт тус аймгийн ОБГ-т ирүүлжээ.
Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр очиход "PC” тоглоомын газрын байранд ахуйн хэрэглээний жижиг газ дэлбэрч барилгын цонх хагарсан байжээ. 
Энэ үеэр хүн өртөөгүй бөгөөд дэлбэрэлт болох үед эзэнгүй байсан байна. Хэргийн газарт цагдаагийн газраас үзлэг хийжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.