“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.С.Амармандах “Би Монгол хүн” дууны клипээ шинэчилжээ

1013
Хар сарнайн Амраагийн Монголоороо бахдахуй Үндсэрхэг үзлээрээ бусдаас эрс ялгардаг "Хар сарнай” хамтлагийн ахлагч С.С.Амармандах "Би Монгол хүн” дууны клипээ шинэчилжээ. 90-ээд оны эхээр "Хар сарнай”-г хэлбэр төдий ойлгодог байсан бол түүнийг үзэл бодолдоо үнэнч гэдгийг цаг хугацаа баталсан. Газар шороо, уул усаа хамгаалах үзэл нийгэмд давамгайлж, аль ч давхаргын хүмүүсийн ухамсрын доройтлыг шүүмжлэн, нийтээрээ стресстэй байгаа энэ цаг үед репийг үндэслэгч маань уран бүтээлээрээ хонх дэлдэж эхэллээ. Өнгөрснийг шүүмжилж, ирээдүйг муу амлан зөгнөцгөөхийн оронд Монголоороо бахдахуйн үзэлд тууштай байхыг С.С.Амармандах гол зорилгоо болгосон нь илт. "Би Монгол хүн” клипний зохиомж уншигч танд нэгийг бодогдуулах биз ээ. Ялангуяа залууст Монгол хүний үнэ цэнэ, үндэстнээрээ бахархах сэдэл өгөх нь лавтай. Зуны туршид, сар бүр шинэ клип "үйлдвэрлэнэ” гэдгээ Хар сарнай Амараа мэдэгдсэн юм. Авьяаслаг зураач Л.Өнөрчимэг "Би Монгол хүн” клипний гол дүрд тоглосон явдал дуучин залуугийн үзэл бодлын илэрхийлэл болов уу. Түүх, хэл соёлоо дээдэлдэг түүний бүтээлүүд магадгүй Монголын сурталчилгаа болох нь. Эрхэм уншигч та С.С.Амармандахын шинэ клипийг таалан соёрхоно уу.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>