|
Видео

Шинэ мэдээ

ХАТАН ТУУЛЫГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР ХААНА ГАЦАВ

 Монгол Улсын нийт газар нутгийн гурван хувийг эзэлдэг Туул голын сав газарт монголчуудын талаас илүү хувь нь амьдарч байна. Хэдэн мянганаар хэмжигдэх түүхийн өлгий, амьдралын эх болсон хатан Туул маань усны тунгалагийг даган амьдардаг нүүдэлчин бидний өвөг дээдсээс өнөө бидний үе хүртэл олон зууныг элээхдээ өнөөдрийг хүртэл цэвэр ариунаа хадгалан ирсэн. Харамсалтай нь хотжиж, үйлдвэржихийн хэрээр Туул голд маань хамгаалалт хэрэгтэй болов. Барагцаалбал хоёр саяар хэмжигдэх хүн амын төвлөрлөөс гадна 20 мянга гаруй үйлдвэр, аж ахуйн газар, 400 га бүхий усалгаат газар тариалан, 330 мянган толгой мал сүрэг, Монгол Улсын эрчим хүчний гол эх үүсвэр болох дулааны гурван том цахилгаан станц гээд олон хүчин зүйл Туул голын эко системд сөрөг нөлөө үзүүлж буй. Статистик баримт сөхвөл, нийслэлчүүдийн ганцхан жилийн усны хангамжид шаардлагатай 77 сая шоо метр усыг бид зөвхөн Туул голын сав газар доорх усны нөөцөөр хангаж байна. Үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилгажилт, уул уурхай зэрэг үйл ажиллагааны улмаас хатан ижийн эх болон эрэг дагуух ургамлан нөмрөг, ойн санд учруулж буй хохирол, элэгдэл, эвдрэл анхаарал татахуйц хэмжээнд хүрчээ. Ялангуяа Улаанбаатар хотын бохир усыг цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа байнгын доголдолтой, ачааллаа даахгүй нөхцөл байдалд хүрсэн нь нийслэлчүүдийн хувьд Туул голынхоо сав газрыг даган амьдарч, аж төрөх аргагүй байдалд хүргэж мэдэхээр боллоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.