210 сая төгрөгний төлөө хоёр хятад иргэнийг хөнөөсөн хэргийг ирэх 7 хоногт шүүнэ

862

210 сая төгрөгний төлөө хоёр хятад иргэнийг хөнөөсөн хэргийг ирэх 7 хоногт шүүнэӨнгөрсөн оны нэгдүгээр сард Баянгол дүүрэгт шунахайн сэдлээр хоёр хятад иргэний амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, С.Ганбаяр, Т.Чинтогтох, Т.Шинэзориг, Н.Ганбадрал, Б.Намхай  нар нь 210 сая төгрөгийг дээрэмдэхийн тулд хоёр хятад иргэнийг хөнөөсөн юм. Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16 зүйл заалтаар хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурал ирэх зургадугаар сарын 3-ны өдөр 09.30 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болохоор товлогдсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>