Бүлэг хулгайчид 11 хүртэлх жилийн ял авав

1232

2009 оны есдүгээр сарын 13-наас 2014 оны нэгдүгээр сарын 18-ны хооронд Д.Ганбагана нь 22 удаагийн үйлдлээр, Н.Алтанбаатар нь 7 удаагийн үйлдээр, Г.Төгөлдөр нь 4 удаагийн үйлдлээр,  Б.Сүхбаатар, Э.Сүхбаатар А.Энхсайхан нар тус бүр 2 удаагийн үйлдлээр, Э.Эрхэмжаргал, Г.Гомбодорж, Ц.Батжаргал, Б.Цогтбаатар нар тус бүр 1 удаагийн үйлдлээр Дорнод аймаг, Дархан-Уул аймаг, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрээс ганцаараа болон бусадтай бүлэглэж орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байна. Иймээс  Монгол Улсын  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Дүүргийн 2 дугаар прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсээс яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд  шүүгдэгч Э.Ганбаганад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Э.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, шүүгдэгч Э.Эрхэмжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, шүүгдэгч Г.Төгөлдөрт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэрэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч А.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Н.Алтанбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, шүүгдэгч Г.Гомбодоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч Б.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Ц.Батжаргалд эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялыг тус тус  оногдуулсан байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч Давж заалдах шатны 10 шүүхэд гомдол гаргасныг Давж заалдах шатны  10 дугаар шүүх хүлээн авч 2015 оны тавдугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцээд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>