"Эко жаал" З.Буянхишиг Сэлбэ голын дагуу хүүхдийн тоглоомын талбай байгуулна

939

"Эко жаал" З.Буянхишиг Сэлбэ голын дагуу хүүхдийн тоглоомын талбай байгуулнаБайгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын дэмжлэгээр "Эко жаал” З.Буянхишиг Сэлбэ голын дагуу хүүхдийн тоглоомын талбайг байгуулахаар болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард "Эко жаал”-ыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хүлээн авч уулзсан билээ. 

Тэгвэл 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг сайдтай уулзах үеэрээ Сэлбэ голын дагуу хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тойруулж мод тарих хүсэлтэй байгаагаа уламжилсан юм байна.

Энэхүү санаачлагыг сайд Д. Оюунхорол дэмжиж хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэний дагуу "Эко жаал”-ын боловсруулсан төслийг дэмжсэн нь өнөөдөр ажил хэрэг болон эхэлж байна.  Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу 336м2 бүхий талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах бөгөөд талбайгаа тойруулж хайлаас, бургас, агч, голт бор зэрэг мод тарина. Мөн хүүхдийн тоглоомын талбайдаа сандал, саравч, савлуур, хогийн сав, самбар зэргийг байрлуулна.

Өнөөдөр 15.00 цагт "Эко жаал" З.Буянхишиг модоо тарьж эхэлнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>