Дэлхийн хамгийн аюултай 15 зам
Зураг дээр дарж үзнэ үү.
Энэ зам нь 9 км үргэлжилдэг. Ладак, Кашмир хоёрыг холбосон зам.
Трансфэгэрашийн засмал зам, Румын
Карпатын нуруунд байдаг юм. Өндөр нь 2034 метр.
Далтон Хайвей, Аляск муж
Аляскад байх энэ зам нь 666 км үргэлжилдэг. Зам зуур ердөө 3-хан жижиг суурин байдаг. Мөн энэ замыг хамгийн их цастай зам хэмээдэг.
Кхардунг-Ла, Энэтхэг
Энэ зам 5602 метрийн өндөрт байрладаг. Өөрөөр хэлбэл Эльбрусын оргилтой чацуу. Хамгийн өндөрт байрлах зам хэмээгдэн Гиннесийн номонд бичигджээ.
Юнгасын зам, Болив
600 метр өндөр хадан хавцлын дээгүүр явдаг зам. Жил бүр 200-300 хүн энэ хавцлаас авто машинтайгаа нисэн амиа алддаг. Дэлхийн хамгийн аюултай замд тооцогддог.
Атлантийн зам, Норвеги
Атлантын зам нь жижигхэг суурин руу очих жуулчдад зориулсан зам.
Гуолянын нүхэн зам, Хятад
Гуолян суурин руу очиход зориулсан зам. 1972 онд хад нүхлэн барьжээ. Ойролцоогоор 1200 метр хадыг нүхэлж зам гаргасан.
Дю Гуа, Франц
Итгэмээргүй зам. 4.5 км үргэлжлэх энэ зам өдөр хэдхэн цаг ил байж бусад үед далай дор ордог. Та энэ замаар явъя гэвэл далайн түрлэг, таталтыг тооцоолох хэрэгтэй. Эс бөгөөс далайд живнэ.
Тяньмэнь уулын зам, Хятад
Энэ замын урт 10 км бөгөөд 99 нугачааг туулна. Анх зам эхэлсэн цэгээс дуусах цэг хүртэл 1000 метр өндөр.
Хана, Хавай арал
112 км үргэлжлэх энэ зам Кахулуи хотыг Мауи арал дээр байх Хана хоттой холбодог. Ойролцоогоор 59 гүүрээр гарч, ганцхан машин явах нарийн замтай 46 хэсэг тохиолдоно. Гулгалтаас болж ихэнх хугацаанд энэ зам хаалттай байдаг.
«Колым»-ын зам, Орос
Магадан -Якутыг холбосон хурдны зам. Нэр нь «Колым». Энэ замыг үхлийн зам гэж нэрлэдэг. Анх эхний 90 км замыг 1932 онд ашиглалтад оруулжээ. 1953 онд бүрэн дууссан бөгөөд 20 жилийн турш хоригдлуудаар бариулжээ.
Коль де ла Бонет, Франц
Францаас Итали руу очдог Альпийн нурууны 2000 метр өндөрт байх зам.
Сен-Готард, Швейцарь
Альпийн нурууны хамгийн өндөр хэсэгт байрлах зам. 64 км үргэлжлэх мушгиралдсан энэ замыг байгалийн тогтоцыг ашиглан тавьжээ.
«Кавказ»-ын зам, Орос
маш нарийхан энэ замаар Сочигоос Кавказын Рица нуур хүртэл явна. Өндөр уул, хавцалын энгэрээр явдаг энэ замыг аймшигтай гэдэг.
Эшима Охаси, Япон
Үүнийг зам биш гүүр гэлтэй. Энэхүү гүүрэн зам нь Сакаиминато хотыг Мацуэ хоттой холбодог. 1,7 км урт, 11,3 метр өргөн, маш налуу, өгсүүр зам юм. Доогуур нь усан онгоц явуулах гэж энэхүү гүүрэн замыг барьжээ.