Обамагаас 16 настай охинтойгоо гэрлүүлэхийг хүсчээ

789

Обамагаас 16 настай охинтойгоо гэрлүүлэхийг хүсчээКенийн өмгөөлөгч Феликс Кипроно АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад итгэхийн аргагүй санал тавьсан тухай "CNN” агентлаг мэдээллээ. Өмгөөлөгч эр Обамагийн том охин 16 настай Малиа Обаматай гэрлэхийг хүсчээ. Обама дээрх саналыг нь хүлээн авбал өмгөөлөгч 50 үхэр, 70 хонь, 30 ямаа бэлэглэхээс гадна Кенийн нийслэл Найроби хотноо байрлах тансаг харшид Малиаг амьдруулах болно гэжээ.

 

Кенийн "The Nairobian” сонинд өмгөөлөгч эр өчигдөр "Вашингтоны Цагаан Ордны эзэн Обамад” хэмээн хаягласан захиагаа шуудангаар илгээжээ. Тэрбээр мөн өөрийн гэрэл зураг, хөрөнгийн баталгаа, гэр болон ажлынхаа өрөөний зургийг захиандаа хавсаргасан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>