Зам тээврийн ослоор нэг хүн амиа алдлаа

1120

Өчигдөр зам тээврийн ослоор нэг хүн амиа алджээ. Тодруулбал, БЗД-ийн нутаг Хонхорын зам Бумбат амралтын хойд замд Т.Приус маркийн авто машины жолооч Т нь онхолдож нас барсан байна. Мөн СХД-ийн нутаг Тахилтын замд Х.Сонота маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 58 настай эрэгтэй Э –г мөргөж гэмтээжээ. Түүнчлэн СХД-ийн нутаг Баянхошууны зам Хилчих хотхоны зүүн замд Т.Кроун маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 07 настай эрэгтэй Н-г мөргөж гэмтээсэн аж.

 Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Эцэг эхчүүд үр хүүхдээ баярлуулах гэж энэ амралтын өдрүүдэд болон хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхэдтэйгээ хамт замын  хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор хүүхэд зам тээврийн осолд өртөж эрүүл мэндээрээ хохирдог. Иймд эцэг эхчүүд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхэд дээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг нь хэрэглэж аюулгүй байдлыг нь хангаж оролцохыг зөвлөж байна.  Ямар нэгэн осолд өртөж хохирсны дараа биш учирч болох ослоос энхрий бяцхан үрсээ урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд та бидний үүрэг оролцооо хамгийн чухал гэдгийг санаарай. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>