|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 12:08

Ерөнхий сайдыг огцруулах бичигт 2 гишүүний гарын үсэг дутуу байна

Ерөнхий сайдыг огцруулах бичигт 2 гишүүний гарын үсэг дутуу байнаЕрөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл дээр гишүүд гарын үсэг зурж буй. Одоогоор 17 гишүүний гарын үсэг зурагдчихаад байгаа аж. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Г.Уянга, С.Ганбаатар, О.Баасанхүү гээд Засгийн газрын унагаах сонирхолтой гишүүд бий.

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд 19 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-д өргөн мэдүүлж болно. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаад удаагүй. Түүнийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг үзэглэснийг ийн гишүүд шүүмжилж огцруулах асуудлыг ярьж эхлээд байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.