Тосгоны иргэд 16 настай охиныг чулуудаж, эцэст нь амьдаар нь шатаажээ

843

Төв Америкийн хойд хэсэгт орших Гуатемала хотод цугласан олон нийт өсвөр насны охины аминд хүрсэн аймшигт хэрэг гарчээ. Үүний дараа энэхүү харгис хэргийг нотолсон бичлэг интернэт сүлжээнд тавигдсан нь дэлхий даяар вирус мэт тархлаа.

Бичлэгт уурласан олон нийт охиныг цусандаа будагтал зодож байгаа нь гарчээ. Мөн түүнийг амьдаар нь шатаах зуур хэн нэгэн нь "бензин нэм” хэмээн хашгирах нь тод бичигджээ.

Аймшигт хэрэг Гуатемалагийн Рио Браво тосгонд болсон байна. Орон нутгийн цагдаа нар бичлэг хуурамч биш гэдгийг нотолсон бөгөөд хэргийг мөрдөж эхэлсэн гэлээ. Ингэснээр хэн болох, хэрэг хэзээ үйлдэгдсэнийг тогтоох аж. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар бичлэгт амиа алдаж буй охин таксины жолоочийг дээрэмдэж, улмаар галт зэвсэг хэрэглэн жолоочийг буудан хөнөөсөн байна. Тэрээр уг хэргийг үйлдэхдээ ганцаараа байгаагүй бөгөөд хэргийг хамт үйлдсэн хоёр залуу нь хэргийн газраас зугтаж чадсан байна. 

Гуатемала хотод хууль бараг үйлчилдэггүй тул хүн амины хэрэг ихээр гардаг аж. Ингэхдээ бүр онц хэрцгий аргаар бусдыг тамлан зовоох, чулуугаар цохиж алах зэрэг аймшигт шийтгэлээр амиа алдсан иргэд цөөнгүй байгаа юм. Энэ жил л гэхэд олуулаа нийлж ганц хүнийг хөнөөсөн хэрэг тус улсад 20 гаруй тохиолдсон байна. Харгис хэргүүдийн төрхийг илчилсэн бичлэг цацагдсан нь тус улсад хууль үйлчилдэг эсэх, амьд явах эрх хангагдсан эсэх тухай маргааныг нийгмийн сүлжээнд өрнүүлээд байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>