Нас барсан ахынхаа хүнд суулгуулсан нүүрийг барьж үзэхийг хүсчээ

832
Цахим ертөнцөд нэгэн бичлэг ихээхэн шуугиан дэгдээж байгаа аж. Түүн дээр нэгэн америк бүсгүй осолд орж өөд болсон талийгаач ахынхаа нүүрийг "зээлдсэн" хүнтэй хийсэн анхны уулзалт гардаг байна. People сэтгүүлийнхэн тэрхүү бичлэгийг цахим сүлжээнд байршуулжээ. Түүн дээр Ребекка Аверсано гэдэг америк бүсгүй ахыгаа таалал төгсөөд хэдэн жил болсны дараа нүүрийг нь дахин харж, хүрч байгаа нь дүрслэгдсэн аж. Ребекка бүсгүй Норрисоос "Хажууд нь өсөж томорсон” нүүрийг илж болох уу хэмээн асуудаг байна. Эрэгтэй татгалзахгүй бөгөөд бүсгүйтэй тэврэлддэг юм. 

Өдгөө 39 настай Ричард Норрис гэдэг залуу 1997 онд өөрийн толгой руу санаандгүй буудчихжээ. Ингээд тэрбээр нүүрэндээ 30 гаруй удаа пластик мэс ажилбар хийлгэсэн ч нааштай өөрчлөлтүүд төдийлөн гараагүй гэнэ. 15 жилийн дараа түүнд 2012 онд зам тээврийн осолд орж таалал төгссөн 21 настай Жошуа Аверсонагийн нүүрийг шилжүүлэн суулгажээ. Жошуагийн ээж эмч нарт тэрхүү ажилбарыг хийх зөвшөөрлийг өгөв. Өдгөө уй гунигт автсан ээж Ричардыг хараад хүүгээ харсан мэт ихэд баяртай байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>