Мэдээжийн жаргал
Маргааш түүний төрөх өдөр байлаа. Гэтэл тэр шөнө гэдсэн дэхь хүүхдийнх нь хөдөлгөөн мэдрэгдсэнгүй. Айн түгшсэн эмэгтэй яаран эмнэлэг тийш хурдалж,эхогооршалгуулж үзэв. Тэгтэл яг л ёрлосон совин нь биелэх мэт, гэдсэн дэхь хүүхдийн зүрх нь зогссон байжээ. Хэвлий дотроо амьсгал хураасан хүүхэд тэр дороо гадны биет болж хувирна. Даруй төрүүлэхгүй бол эхийн бие эрхтэнд сөрөг нөлөөтэй.


