Улаанбаатарт өдөртөө 18-20 градус дулаан байна

765

Улаанбаатарт өдөртөө 18-20 градус дулаан байна

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө шөнө  нутгийн баруун өмнөд хэсгээр, маргааш нутгийн төв хэсгээр  бороо орно.

2015 оны 06 дугаар сарын 02-ны 21 цагаас 06 дугаар сарын 03-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.  Нутгийн зүүн  хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс  хойш эргэж секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Увс, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газрааар бороо орно. Салхи шөнөдөө  баруун өмнөөс, өдөртөө хойш эргэж секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр.Өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.  Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газрааар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө хойш эргэж  зарим газраар секундэд 12-14  метр хүрч ширүүснэ. Шөнөдөө  бүх нутгаар 8-13 градус,  өдөртөө Дундговийн нутгаар өдөртөө 19-24 градус, бусад нутгаар  23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно.Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>