Төв цэвэрлэх байгууламжийн засварыг энэ сарын 10-нд эхлүүлэхээр болжээ
Төв цэвэрлэх байгууламжийг засварлах ажлын хэсгийнхэн хуралджээ. Тус хурлаар цэвэолэх байгууламжийн аэротенкийн хэсэгт энэ сарын 10-нд засварын ажлыг хийж эхлүүлэхээр болсон байна.
Харин гурван өдрийн зогсолт хийж байж тус засварыг хийх талаар бид мэдээлж байсан. Ингэхдээ нийслэлчүүдийн хэрэглээний усыг хаах, эсвэл бохирыг Туул гол руу шууд урсгах хоёрын нэгийг сонгох учиртай.
Тэгвэл ажлын хэсгийн хурлаар тодорхой шийдвэр гараагүй бөгөөд засварын ажлыг эхлүүлэхдээ тодорхой шийдвэр гаргах аж.