АТМ-ийн татаас хэзээ буурах вэ?

1045
АТМ-ийн татаас хэзээ буурах вэ?Арилжааны банкуу­дын зээл, бэлэн мөн­гө­ний машины шимт­гэл хохироож байсан гэсэн иргэдийн гомд­лоор ШӨХТГ-аас Монгол­банктай хамтран өн­гөр­сөн онд шалгалт хийсэн юм. Шалгалтаар зээлийн шимтгэлийн хувьд банкуудын зээлийн хүү харилцан адилгүй байгааг тогтоосон. ШӨХТГ-ын­хан арилжааны бан­куудыг зээлийн хүү­гээс болон АТМ-ээр үйлчлүүлс­нийхээ төлөө иргэдээс шимтгэл авах ёсгүй гэж үзсэн. Шийдвэрийн мөрөөр өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар тус банкны үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцлийг шинэчилж, бэлэн мөнгөний машины шимтгэлийг бууруулсан билээ. Тодруулбал, АТМ-ээс бэлэн мөнгө авахад 100 төгрөгийн шимтгэл авдаг байсныг 40 төгрөг, АТМ-ээр дансны үлдэгдэл шалгахад авдаг 50 төгрөгийг 10 төгрөг болгосон. Мөн банк хоорондын их дүнтэй гүйлгээний хураамж 300, бага дүнтэй нь 180 төгрөг боллоо гэж тухайн үед албаныхан олон нийтэд мэдээлж байв. Гэвч гурван сар орчмын хугацаа өнгөрөхөд уг шийдвэр хэрэгжиж эхлээгүй байна. Өчигдрийн байдлаар л гэхэд арилжааны хэд, хэдэн банкы бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан иргэд 100 төгрөгийн хураамж төлсөөр байв. Мөн банк хоорондын гүйлгээний шимтгэл ч буураагүй байгаад иргэд бухимдаж байлаа. Банкууд тушаалыг хүлээж авснаас хойш дотоодынхоо дүрэм, журамд өөрчлөлт оруулна гэж тухайн үед тайлбарлаж байсан. Тэгвэл тэд хэзээ өөрчлөлт оруулж, иргэдээс авах татаасаа багасгах нь тодорхойгүй байна.
 
Б.ЗАЯА
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>