Газраа баталгаажуулах хугацаа 5-нд дуусна
Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажлын хүрээнд гуравдугаар ээлжинд 11 байршилд зургаан дүүрэгт 11040 иргэнд газар өмчлүүлжээ.
Харин иргэд 14 хоногийн дотор газрын эрхээ баталгаажуулах ёстой ч өнөөдрийн байдлаар 2544 иргэн газрын эрхээ баталгаажуулаагүй байгаа аж.
Иргэдийг газрын эрхээ баталгаажуулж дуусах хүртэл Нийслэлийн газрын албанаас бүртгэлийн хугацааг энэ сарын 5 хүртэл сунгаад байгаа юм.
Харин заасан хугацаанд газрын эрхээ баталгаажуулахгүй бол газар нь хүчингүй болох аж. Иргэд харьяа дүүргийн газрын албандаа очиж, өргөдлөө өгч, газар өмчлөх эрхээ баталгаажуулах ёстой. Харин алслагдсан гурван дүүрэгт газар авахаар сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд байрлах нэгдсэн төв дээр холбогдох бичиг баримтын хамт очиж, бүртгэлээ баталгаажуулж болох юм байна.