ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ "НЬЮ ИОРК ТАЙМС" СЭТГҮҮЛД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

665
ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ "НЬЮ ИОРК ТАЙМС" СЭТГҮҮЛД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨМонгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлого, хөрөнгө оруулагчдад хандсан бодлого шийдвэрийн талаар Нью Иорк таймс сэтгүүлийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тодрууллаа.

Монгол Улсын эдийн засаг, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар  товч мэдээлэл өглөө. Тэрээр өнөөгийн Монгол улсын хөгжилд орчин үеийн техник технологиос гадна чадварлаг боловсон хүчин чухал үүрэгтэйг ярилцлагын үеэр онцолсон юм.

Олон улсын түвшинд Монголыг уул уурхай талаас нь илүүтэй сонирхон харж, та бүхний томъёолсноор "Mining Mongolia” хэмээн нэрлэдэг. Бид ганц уул уурхай биш, эдийн засгаа солонгоруулах бодлогыг барьж хөдөө аж ахуйн, газар тариалан, техник технологи, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахаас гадна шинэ Монгол брэндийг бий болгохоор ажиллаж байна.

Манай хөрш Орос, Хятад хоёр улс далайд гарцтай, нэг нь түүхий эд нийлүүлэгч, нөгөө нь томоохон худалдан авагч. Тиймээс хоёр хөршийнхөө далайн гарцыг ашиглаж гуравдагч зах зээлд гарах, бусад улсыг холбох гүүр, олон улсын бизнесийн төв болох сонирхолтой ажиллаж байна.

Эдийн засаг, бизнесийн хөгжлийг урагшлуулахын тулд хөрөнгө оруулагчдад гадаад, дотоод гэж ялгалгүй тэгш нөхцөл тавьж бизнес эрхлэх таатай, тогтвортой орчин бүрдүүлэх, бизнес эрхлэх хөрөнгө оруулахад харилцан ашигтай ажиллах боломжийг бий болгохын төлөө Засгийн газар ажиллаж байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч Монголын эдийн засгийн хэтийн төлөвийг эергээр үнэлж байгааг  энэ үеэр онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>