Өглөөг хэрхэн эхлүүлснээс бүх зүйл шалтгаална

1171
Өглөөг хэрхэн эхлүүлснээс бүх зүйл шалтгаалнаБид ихэвчлэн ашиггүй үр дүнгээ өгөхгүй зүйлүүдэд цагаа зарцуулдаг. Хүн өдөрт дунджаар 5 цагийг ТВ үзэж өнгөөрөөдөг гэж судалгаагаар гарсан. За бүүр больё, нэг цагийг нь хасаад өдөрт 4 цаг үзлээ гэж бодоход бид амьдралынхаа 13 жилийг зөвхөн ТВ үзэхэд зарцуулж байна гэсэн үг.

Зарим хүмүүс "би ТВ огт үздэггүй” гэж боддог, гэвч ажлаа төлөвлөөгүй, цагаа төлөвлөөгүй, хийх ажлаа цагийн хуваарьтаа оруулаагүй тохиолдолд ямар нэгэн байдлаар, өдөрт багаар бодоход 4 цагийг, өөр ашиггүй зүйлд зарцуулдаг. Жишээ нь:  интернет, мэйл, утас, тоглоом гэх мэт. Тиймээс үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд өдрөө төлөвлөж, хийх ажлуудаа цагийн хуваарьтаа оруулах хэрэгтэй. Төлөвлөсөн ажлаа төлөвлөсөн ёсоороо хийх эсэх нь өдрөө хэрхэн эхлүүлж байгаагаас бас их шалтгаалдаг. Тиймээс өнөөдөр өдрөө үр бүтээлтэй эхлүүлэх зөвлөмжийг оруулж байна.

 c717cd0917d8c732original

Өдрөө хэрхэн үр бүтээлтэй эхлүүлэх вэ?

Та өглөө эрт орноосоо босоо ч үгүй байж удирдлага авч  ТВ асааж байна уу? Утсаа шалгаж байна уу?  Босонгуутаа компьютер асааж, интернэт дээр сууж байна уу? Тийм бол өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж чадахгүй байгаагийн нэг шалтгаан байж болно. Үүний оронд өглөө босонгуутаа хэд сайхан суниах, гадаа гарч 10 минут алхах, усанд орох, өдрөө сайхан болгох, сэтгэл санаагаа сэргээх амжилтын тарни урих, цоо шинэ өдрийг цоо шинэ бодолтойгоор эхлүүлж байгаадаа талархах, өдрөө үр бүтээлтэй өнгөөрөөж байгаагаар төсөөлж, түүнийгээ мэдрэх, зорилгоо тодорхойлж бичих зэрэг өөрийгөө бүрэн сэргээх үйл хийхээс эхлүүлэх хэрэгтэй.

Мөн өөрөөсөө доорх асуултыг асууж болно.

– Өнөөдөр миний сэтгэл юунд хөдөлж байна вэ?

– Би өнөөдөр сэтгэлээ хөдөлгөхөөр юу хийх вэ?

– Өнөөдөр би юу хийж дуусгах вэ?

– Намайг ямар ч юм сатуулсан бай хамаагүй өнөөдөр би юу хийж дуусгах вэ?

Магадгүй энэ бүгд танд утгагүй, панаалтай :) мэдээжийн сонсогдож байж мэднэ. Гэхдээ би таныг өөрийнхөө өдрийг эрч хүчтэй эхлүүлээсэй, өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлээсэй гэдэг үүднээс үүнийг бичиж байна. Заримдаа иймэрхүү зүйлийг хэрэгжүүлж байж, биеэрээ амсаж, үзэж байж амтанд нь ордог. Өөдрөг сэтгэл, эерэг бодол биднийг аз жаргалтай болгодог. Тиймээс өөрсдийгөө урагш алхуулахын тулд эрч хүч өгөөд байгаа тэр зүйлүүд юу вэ гэдгийг олж мэдэж, түүнийгээ хийх нь чухал.

Тэгээд усаа сайн ууж, "өглөөнийхөө хоолыг өөртөө” гэдэг шиг өглөө сайн хооллох хэрэгтэй. Энэ бол өдрөө үр бүтээлтэй өнгөрөөх ЭХЛЭЛ мөн. Ингэж чадвал таны өдөр үр бүтээлээр дүүрэн байх болно.

Эхлээд өөрийн бие, оюун ухаанд өгөх ёстой хоол, тэжээлийг өгөх хэрэгтэй. Тэгээд дараа нь бусад зүйлээ эхлүүлэх нь зүйтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>