Хар тамхи хамжааргагvй болж байна

646

Хар тамхи хамжааргагvй болж байнаДэлхий нийтээрээ "Цагаан тахал” гэж нэрлэдэг хар тамхи, мансуу-руулах бодистой холбоотой хэрэг өдрөөс өдөрт газар авч байна. 
Сvvлийн дөрвөн жилийн хугацаанд 133 хэрэгт 480 гаруй хvн холбогдсон нь энэ төрлийн гэмт хэрэг 4,6 дахин өссөн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хvvхэд залуус хар тамхи хэрэглэх, борлуулах энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдах, шvvхээс ял шийтгvvлэх зэрэг тохиолдол гарсаар байгаа нь олон хvнийг айдаст автуулж эхлээд байна.

Vvний нотолгоо нь өнгөрсөн долоо хоногт Эрvvгийн цагдаагийн газрын ажилтнууд хар тамхи борлуулсан, хадгалсан гэх 10 гаруй гэмт хэргийг илрvvлж, 20 гаруй хvнийг холбогдуулан шалгаж өдгөө цагдан хорих 461 дvгээр ангид саатуулаад байгаа аж. Тэдгээр сэжигтнvvдийн дотор хар тамхи vйлдвэрлэж байсан этгээдvvд байгаа нь ч эхнээсээ илэрсэн гэнэ. 
Хар тамхи vйлдвэрлэгч этгээдvvд гадаадын иргэнтэй хамтран жижиг vйлдвэрийн цехдээ хар тамхины төрлийн гашиш болон каннабисын давирхайг ялган авч, нунтаглах аргаар боловсруулан баримлын шавар мэт болгон бэлддэг байж.
Хамгийн асуудалтай нь энэ гэмт хэрэг нь нууц далд аргаар vйлдэгддэг, ихэнх тохиолдолд нуугдмал гэмт хэрэг байдаг учир илрvvлэлтийн хувийг ярих боломжгvй гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна. 
Гэхдээ манай цагдаагийнхан энэхvv хэрэг дээр 2009 оноос уйгагvй ажилласны хvчинд олон хvнийг энэхvv аюулаас хамгаалж чадсан ч энэ төрлийн гэмт хэрэг улам лавширч, сvлжээ болон илрvvлэхэд нэн тvвэгтэй болсон тухайг ч тэд онцлон тэмдэглэж байна. 
Хар тамхи хамжааргагvй болж байна
Товчхондоо Монгол Улсын хэмжээнд мэдэгдэж бvртгэгдсэнээр 400 гаруй хар тамхины төрлийн бvтээгдэхvvн хэрэглэгч залуус байдаг гэнэ. Vvний цаана 40 орчим залуус нууц байдалтайгаар амьдарч байгааг ч судлаачид олж тогтоосон байна. Тиймээс арай ядан гурван сая даваад буй монголчууд бидний хувьд энэ асуудал хурцаар тавигдаж ээж, аавууд vр хvvхдээ хар тамхинд автчих вий гэх айдастай амьдардаг болоод байгаа. 

Хар тамхи хэрэглэгчдийн байр байдлыг судлаачид дvгнэхдээ, чинээлэг бололцоотой айлын хvvхдvvд, олны танил урлаг соёлын одод нэлээд хэсгийг нь эзэлж байгаа гэсэн. Тодруулбал, өнгөрсөн сарын 27-ны өдөр "Ice top" хамтлагийн дуучин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэргээр ял ногдуулсан. Энэ мэтчилэнгээр олны танил эрхмvvдийн нэр ар, араасаа зурайтал бичигдсээр байна. Өөрөөр хэлбэл, хар тамхи борлуулагчид хөрөнгө мөнгөтэй айлын хvvхдvvдийг овоо хараандаа авч тэднийг байнгын хэрэглэгчээ болгодог ажээ. Тухайлбал, нэг хар тамхичин жилдээ дунджаар 30-40 сая төгрөгийг хар тамхиндаа зарцуулдаг гэсэн баримт байдаг. Мэдээж энэ их мөнгөнийг жирийн нэг Дорж, Дулмаа нарын хvvхдvvд хvчрэхгvй нь ойлгомжтой. Энэ мэт мөнгөтэй айлын хvvхдvvдийг урхиндаа оруулж, тэдний ойр тойрны дотны найз нөхдийг нь ч энэхvv гэмт хэргийн золиос болгосоор байгаа нь харамсалтай. 
Уг нь 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хар тамхины хэргээр шvvхээс ял сонссон этгээдэд Монгол Улсын төрөөс өршөөл vзvvлэхгvй. Хөрөнгө мөнгөтэй, ядуу гуйлгачин, дуучин, жvжигчин, мэргэлдэг, настай, залуу хэн ч байсан хар тамхины хэрэгт орооцолдсон бол өршөөл байхгvй. Цаашид бид Эрvvгийн хуульд өршөөлд хамрагддаггvй заалт оруулна. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар нэг ч уучлал vзvvлэхгvй. Яг хvн алсан хvнтэй адилхан жигшиж, ялыг нь дуустал эдлvvлнэ. Энэ тухай ял эдлvvлдэг манай шvvх прокурорын байгууллага энэ талаар чиглэл авч байна гэж ойлгоорой. Хар тамхитай орооцолдсон бол ямар нэгэн энэрэл байхгvй. Чиний зөөвөрлөн авч ирсэн, өөрийн чинь тараасан хар тамхины цаана хэдэн арван гэр бvл сvйрч байгаа. Ийм байдал руу бид оруулахгvй. Бид ийм бодлого барина. Хар тамхинаас ашиг олдог гэсэн эндvvрэл байдаг. 

Ашиг гэдэг бол нийгмийн сайн сайхныг бvтээдэг зvйл. Байшин барьж байгаа, хувцас оёж байгаа, цагаан идээ vйлдвэрлэж байгаа бол нийгмийн сайн сайхны төлөө бизнес хийж буй ашиг. Гэтэл хvний зовлонгоор ашиг олно гэж байж болохгvй зvйл шvv дээ. Хар тамхиар ашиг хийж байгаа хvн заавал баригдана. Зовлон нь хар мөртэй учраас тэр. Хар тамхинаас болоод хvн vхэж, гэмт хэрэгт орсон бол тvvгээр дамжаад нөгөөх эзэн нь заавал баригддаг. Ихэнх нь энэ гэмт хэргийг баригдахгvй гэж бодож "ашиг” гэж олж хардаг байх. "Нэг удаа оролцоод би мөнгө хийсэн одоо намайг олохгvй” гэж бодож байгаа бол битгий эндvvрээрэй. Тийм учраас хар тамхинаас ашиг олох тухай ойлголт байхгvй. Хvний зовлонгоор амьдралыг нь сvйрvvлж хvний эрvvл мэндийг сvйрvvлж "ашиг хийнэ” гэдэг ойлголт байхгvй.


Хар тамхины гэмт хэрэгтэн заавал баригдана. Өөрийн чинь мөрийг өөр хvн гаргаад явж байгаа. Чи бол vхэл тээсэн мөртэй явж байгаа этгээд. Тийм учраас энэ төрлийн гэмт хэрэг vйлдсэн, орооцолдсон этгээдийг бид олох л болно, чамтай заавал хариуцлага тооцно. Нэг өдөр өөрийн чинь дээр хуулийн заазуур ирэх болно” хэмээж байсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн хэлсэн энэ vг өнөө хэр нь биелэлээ олж чадаагvй нь харамсалтай. 
Уг нь бид энэ төрлийн гэмт хэргийн Эрvvгийн хуулийн заалтаа чангатгах юм бол хар тамхи хэрэглэсэн, хэрэглэхийг завдсан этгээдvvд хуулийн гадна vлдэж чадахгvй байх дvр зураг харагдаж байгаа юм. Тэгэхээр залуусаа, хар тамхи гээч аюул таны удмын санд муугаар нөлөөлж, vр удмыг чинь устгаж байна гэдгийг ухаарах цаг болжээ.

Эх сурвалж: 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>